A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм"-д дор дурдсан агуулгатай дараахь заалтуудыг нэмсүгэй:

"1. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

2. Цагдаагийн алба хаагч эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэхэд Цагдаагийн байгууллагын тухай хууль болон энэ дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно."

"13. Үнэт цаас, валют, алт эрдэнэсийг тээвэрлэлтийн үед хамгаалах үүрэгтэй харуулыг хамгаалан хүргэх харуул гэнэ."

"29. Нэмэгдлээр ажиллаж байгаа эргүүл, харуул нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын шуурхай албаны удирдлагын төвийн жижүүртэй байнгын холбоотой байж, нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

30. Эргүүл, харуул нь үүрэг гүйцэтгэсэн талаар ажлын тооцоо, тэмдэглэл хөтөлж, эргүүл, харуулд томилсон албан тушаалтанд танилцуулна.

31. Эргүүл, харуулд томилсон албан тушаалтан нь алба хаагчийн үүрэг гүйцэтгэж байгаа байдалд байнгын хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангана."

2. Цагдаагийн эргүүл, харуулын дүрмийн 4 дэх заалтын "... хооронд" гэсний дараа "явганаар болон ердийн хөсөг, тээврийн хэрэгсэлтэйгээр" гэж, 15 дахь заалтад "Нэгдсэн байршилтад түүнийг баталсан даргын шийдвэрээр нэмэлт тодотгол хийж болно" гэж тус тус нэмэх.

З. Дүрмийн 6 дугаар заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"6. Цагдаагийн алба хаагч гудамж, талбай, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал зэрэг олон нийтийн газрын тодорхой хэсэгт хяналт тавих, онц чухал объектыг хамгаалах, шалган нэвтрүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэхийг цагдаагийн харуул гэнэ."

4. Дээр дурдсан нэмэлттэй холбогдуулан Цагдаагийн эргүүл, харуулын дүрмийн 1-ийг 3, 2-ыг 4, З-ыг 5, 4-ийг 6, 5-ыг 7, 6-г 8, 7-г 9, 8-ыг 10, 9-ийг 11, 10-ыг 12, 11-ийг 14, 12-ыг 15, 13-ыг 16, 14-ийг 17, 15-ыг 18, 16-г 19, 17-г 20, 18-ыг 21, 19-ийг 22, 20-ийг 23, 21-ийг 24, 22-ыг 25, 23-ыг 26, 24-ийг 27, 25-ыг 28, 26-г 32, 27-г 33, 28-ыг 34, 29-ийг 35, 30-ийг 36, 31-ийг 37, 32-ыг 38, 33-ыг 39, 34-ийг 40, 35-ыг 41 гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БАТБОЛД