- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ЗАРИМ ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ЗАРИМ ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 2 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 12.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын төсвийн орлого, зарлагын ангилал батлах тухай" Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын З-ны өдрийн 203 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг 1 дүгээр, мөн тогтоолын З дугаар хавсралтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу тухайн жилийн төсвийн төсөл болон Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан бүтээгдэхүүний ерөнхий ангийг баримтлан гаргаж байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
