A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчийн хорооны гишүүнээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсэрээдэнэ нарыг тус тус томилсугай.

2. Н.Батсуурь, Р.Бат-Эрдэнэ, Х.Пүрэвсүрэн, А.Мөнхбат нарыг Төрийн өмчийн хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД