A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Орон сууцны үндэсний төвийг шинээр, "Хот байгуулалт" улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвтэй нэгтгэн Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийг тус тус байгуулж үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих зарчмаар ажиллуулан, тэдгээрийн зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтад даалгасугай.

2. "Хот байгуулалт" улсын үйлдвэрийн газрыг хууль тогтоомжийн дагуу татан буулгаж үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг орон тоо, төсвийн хамт зохих журмын дагуу Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвд шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтад тус тус үүрэг болгосугай.

3. Орон сууцны үндэсний төв, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн төсвийг батлан мөрдүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Барилга, хот байгуулалтын яамны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 201 дүгээр тогтоол, "Товчоог өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ