A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг батлах тухай Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн З дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

"1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

-Төрийн захиргааны төв удирдлагын хэлтэс;

-Орон нутгийн захиргаа, удирдлагын хэлтэс;

-Хуулийн хэлтэс;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

-Зохион байгуулалтын хэлтэс;

-Мэдээллийн технологийн алба;

-Төрийн ёслолын алба;

-Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба;

-Ерөнхий сайдын ажлын алба;

-Шадар сайдын ажлын алба."

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД