- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2006 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 58
Монгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэл гарсантай холбогдуулан төсвийн хуулийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулах, санхүү, төсвийн сахилгыг чангатгах зорилгоор Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.6, 7.1.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг даалгасугай:
а/батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, өр авлага үүсгэхгүй байх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх;
б/төсвийн санхүүжилтийг зориулалтын бус зүйлд зарцуулсан албан тушаалтантай хариуцлага тооцож, тухай бүр гаргасан зөрчлийг залруулж ажиллах;
в/төсвийн багцынхаа дотоод хяналтыг сайжруулах;
г/тухайн байгууллагын үндсэн үзүүлэлтүүд, урьд оны гүйцэтгэл зэрэгт үндэслэн төсвийн хөрөнгийн хуваарилалтыг оновчтой зөв болгох талаар арга хэмжээ авах;
д/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 39.1-д заасны дагуу өөрийн үйл ажиллагааны үр дүн болон төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хугацаанд нь гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулж байх.
2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
