- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙРНЫ ТУХАЙ /ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙРНЫ ТУХАЙ
/ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 181
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн Ү байрыг Барилга, хот байгуулалтын яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын конторын зориулалтаар Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд зөвшөөрсүгэй
2. Барилгыг зохих журмаар хүлээн авч байрны захиргаа байгуулан ашиглалт, үйлчилгээг хариуцан зохион байгуулж ажиллахыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар (Ж.БАДРАА)-т даалгасугай
3. Төрийн өмчийн байрны захиргаа байгуулан ажиллуулахтай холбогдуулан тус байрны захиргааны орон тоо, төсвийг хянаж, зардлыг нь төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгасугай.
4. Засгийн газрын болон Төрийн өмчийн байрны захиргааг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын зохион байгуулалтад шилжүүлэх асуудлыг судлан, санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн зарим байрны тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд "Төрийн өмчийн Ү байрыг Улсын мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын конторын зориулалтаар Улсын мэргэжлийн хяналтын газрын балансад" гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
