- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 184
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын 12 дахь заалтын "Дэд бүтцийн хөгжлийн сайд" гэснийг "Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд" гэж, 32 дахь заалтын "Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга" гэснийг "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" болгон тус тус өөрчилсүгэй
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 9 дүгээр тогтоолын З дугаар хавсралтаар батлагдсан "Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм"-ийн 8 дугаар зүйлийн "и" заалтыг хүчингүй болсонд тооцож, мөн дүрмийн 9 дүгээр зүйлд "и" гэснийг хассугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Зам, тээвэр, аялал
жуулчлалын сайд Г.БАТХҮҮ
Текст томруулах
A
A
A
