- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР АШИГЛУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР АШИГЛУУЛАХ ТУХАЙ
2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 84
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын дипломат, албан болон үндэсний энгийн гадаад паспорт хэвлүүлэх зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрт зориулж Гадаад хэргийн яаманд 27048 /хорин долоон мянга дөчин найман/ евро, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд 229000 /хоёр зуун хорин есөн мянган/ еврог Засгийн газрын нөөц хөрөнгөөс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр тус тус ашиглуулахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
