A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2008 оны 25-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 85

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 18 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД