A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 133

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд заасны дагуу орон сууцны хөлс төлөх, түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 50000 төгрөгөөр; Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин болон дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т улирал бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 50000 төгрөгөөр; Монгол Улсын гавьяат болон төрийн соёрхолт, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, "Алдарт эх" I одонтой ахмад настанд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 100000 төгрөгөөр, "Алдарт эх" П одонтой ахмад настанд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 50000 төгрөгөөр, ядуу амьдралтай, хөдөлмөрийн чадвартай гишүүнгүй, насанд хүрсэн бүрэн хараагүй иргэнтэй өрхийн суурин телефон утасны төлбөрт сар бүр үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг 10000 төгрөгөөр тус тус тогтоож 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолыг 2008-4-30-ны 161-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД