A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 144

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 268-274 дэх заалт нэмсүгэй:

268
Дурсгалын нэр "Саран хөхөөний намтар" жүжгийн зохиолын гар бичмэл
Зохиогч Дулдуйтын Данзанравжаа /1803-1856/
Бүтээгдсэн он 1832
Хадгалагдаж буй газар Дорноговь аймаг, Данзанравжаагийн музей
Дурсгалын шинж, байдал Муутуу цаас, 10 дэвтэр, нийт 228 хуудас, 35.5х22.8 см, жин 230 гр.
Дансны дугаар 91-159
269
Дурсгалын нэр Хутагт малгай
Зохиогч Нэр үл мэдэгдэх бүтээлч
Бүтээгдсэн он ХIХ зууны эхэн үе
Хадгалагдаж буй газар Дорноговь аймаг, Данзанравжаагийн музей
Дурсгалын шинж, байдал Даавуу, торго, хар хилэн, чон чулуун жинс, 24.0х16.2х16 см, жин 260 гр.
Дансны дугаар 91-08
270
Дурсгалын нэр Энгэрийн гуутай алтан бурхан, Бурхан багш
Зохиогч Нэр үл мэдэгдэх бүтээлч
Бүтээгдсэн он -
Хадгалагдаж буй газар Дорноговь аймаг, Данзанравжаагийн музей
Дурсгалын шинж, байдал Цул алтан цутгамал бурхан 3.8х1.4х1.2, 8.2х3.4 см, жин 300 гр.
Дансны дугаар 98-200
271
Дурсгалын нэр Тамга
Зохиогч Нэр үл мэдэгдэх бүтээлч
Бүтээгдсэн он ХIХ зууны эхэн үе
Хадгалагдаж буй газар Дорноговь аймаг, Данзанравжаагийн музей
Дурсгалын шинж, байдал Ган төмөр,7.5х6.2 см, жин 915 гр.
Дансны дугаар 91-15
272
Дурсгалын нэр Эрхи
Зохиогч Нэр үл мэдэгдэх бүтээлч
Бүтээгдсэн он -
Хадгалагдаж буй газар Дорноговь аймаг, Данзанравжаагийн музей
Дурсгалын шинж, байдал Гавлын яс, алт, шүр, 9 эрдэнийн чимэгтэй, урт 49 см, жин 0.85 гр.
Дансны дугаар 41-10
273
Дурсгалын нэр Гавлын ясан аяга
Зохиогч Нэр үл мэдэгдэх бүтээлч
Бүтээгдсэн он -
Хадгалагдаж буй газар Дорноговь аймаг, Данзанравжаагийн музей
Дурсгалын шинж, байдал Гавлын яс, мөнгө. Гавал аяга 7.0х16.2х17.5 см, жин 510 гр.
Дансны дугаар 91-45
274
Дурсгалын нэр Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай
Зохиогч Далай Чойнхорын Бадрах дархан
Бүтээгдсэн он ХIХ зууны эхэн үе
Хадгалагдаж буй газар Дорноговь аймаг, Данзанравжаагийн музей
Дурсгалын шинж, байдал Ган төмөр цутгуур. 36.0х24.0 см.
Дансны дугаар 98-203

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

үүрэг гүйцэтгэгч И.ЭРДЭНЭБААТАР