A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 13-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2007 оны 13-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 147

Төрийн албаны тухай хуулийн 28.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоол, "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД