A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр

Хэвлэх

Улаанбаатар хот

Хэвлэх

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улс , Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн /1907-МОН/ гэрээний дагуу хэрэгжиж байгаа " Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн хоёрдугаар үе шатны төсөл" –ийн хүрээнд зээлийн хөрөнгөөр гадаад, дотоодоос нийлүүлэгдэх машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материал, гүйцэтгэх барилгын ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР