A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 351-р тогтоолоор хүчингүй болгосон/

2005 оны 1 дүгээрсарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 7

Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ус ашигласан төлбөрийн хувь, хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД