- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ/
Дугаар 65
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ" төслийг хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс 848000 (найман зуун дөчин найман мянган) ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүүтэй олгохыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.
2. "Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ" төслийг хэрэгжүүлж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
