A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1997-52-т/

Дугаар 80

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан 46 дахь заалт нэмсүгэй:

46 "Газрын харилцааны тэргүүний ажилтан" Барилга, хот байгуулалтын сайд

2. "Газрын харилцааны тэргүүний ажилтан" тэмдэг олгох журам, загварыг баталж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Барилга, хот байгуулалтын сайд Н.БАТБАЯР