- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1997-52-т/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1997-52-т/
Дугаар 86
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан 47 дахь заалт нэмсүгэй:
47. | "Газрын тосны тэргүүний ажилтан" тэмдэг | Үйлдвэр, худалдааны сайд |
2. "Газрын тосны тэргүүний ажилтан" тэмдгийг олгох журмыг баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдод даалгасугай.
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
