- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2005-135-т/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2005-135-т/
Дугаар 135
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын 9 дүгээр заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9. "Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан" тэмдэг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга".
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
