- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-3-28-ны 99-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-3-28-ны 99-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 212
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Зэвсэгт хүчин, хилийн цэрэг," гэсний дараа "дотоодын цэрэг," гэж нэмсүгэй.
2. Дотоодын цэргийн офицер, ахлагч нарт мэргэжлийн зэрэг олгох журмыг баталж мөрдүүлэн шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Улаанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын Шадар сайд бөгөөд
Хууль зүй, дотоод хэргийн
сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
