- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 218
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу Хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын 32 дахь заалтын "Төрийн захиргааны албаны тэргүүний ажилтан" гэснийг "Төрийн албаны тэргүүний ажилтан" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
