- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ, АГНУУРЫН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ, АГНУУРЫН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ
2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 253
"Ан агнуурын тухай" Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2006 онд тусгай зориулалтаар угалз 80, тэх 290, хар сүүлтий 60, бор гөрөөс 80, цагаан зээр 150, зэрлэг гахай 10, саарал чоно 250, шилүүс мий 8, ус, намаг, ой, хээрийн агнуурын шувуу 1200 хүртэл толгойг агнуулахаар, амьдаар нь гадаадад гаргах мануул мий 8 хүртэл толгой байхаар тус тус тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад ан амьтныг тусгай зориулалтаар агнах, барих, гадаадад гаргах тоо хэмжээг Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн хуульд заасан журмын дагуу тогтоох арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.
3. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
