A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-1-19-ний 23-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 337

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 13.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.22, 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэргээгдэх эрчим хүчний сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 22 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. Сэргээгдэх эрчим хүчний сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг баталж, уг сангийн хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ