- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 65 дугаар тогтоолд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 320
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 65 дугаар тогтоолд/
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоолын 2, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр хавсралтад дараахь нэмэлтийг тус тус оруулсугай:
"1/ 2 дугаар хавсралт ёсоор баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.1. Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй."
2/ 3 дугаар хавсралтаар баталсан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй."
3/ 4 дүгээр хавсралтаар баталсан "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй."
4/ 5 дугаар хавсралтаар баталсан "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.7. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй."
5/ 6 дугаар хавсралтаар баталсан "Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.4. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй."
6/ 7 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.5. Эрх зүй, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ."
7/ 9 дүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй." гэж".
2. "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "3.3.1. Стратегийн төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг" гэсэн заалтын 1 дэх өгүүлбэрийн дараа "Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй." гэсэн өгүүлбэр нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх