A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци болон Нордикийн хөгжлийн сантай байгуулсан MOG-3478, NDF-353 тоот гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Тээврийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх авто тээврийн хэрэгслийн оношлогооны тоног төхөөрөмж, авто замын засвар, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР