- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 354-р хүчингүй болсон/&n

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 354-р хүчингүй болсон/
2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 236
Төрийн албаны тухай хуулийн 7.10, 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1 дүгээр хавсралтын ёсоор, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 2 дугаар хавсралтын ёсоор, мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 3 дугаар хавсралтын ёсоор, бага, дунд боловсрол олгох сургууль, цэцэрлэгийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 4 дүгээр хавсралтын ёсоор, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 5 дугаар хавсралтын ёсоор, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 6 дугаар хавсралтын ёсоор, төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг 7 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү тогтоолоор баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлд нийцүүлэн байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
