- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны З дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 61
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Эрчим хүчний сургалтын төв" төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж тус үйлдвэрийн дансанд бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгийг зохих журмын дагуу Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд Түлш, эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
