- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 237
Хүйсийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлэх талаар дэвшүүлсэн Мянганы хөгжлийн зорилт, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2006 оны 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтад "41. Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо-Монгол Улсын Ерөнхий сайд" гэж нэмсүгэй.
2. Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны 2006 оны зардалд шаардагдах 18.097.000 /арван найман сая ерэн долоон мянга/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
З. Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны зардлыг 2007 оноос эхлэн Ерөнхий сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.
4. Засгийн газрын 2005 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны дүрэм"-ийн 2.4, 2.6-г дор дурдсанаар өөрчилсүгэй:
"2.4 Хороооны дарга нь Ерөнхий сайд, дэд дарга нь Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх байна."
"2.6 Ажлын албаны даргыг Хорооны дарга томилж, чөлөөлнө."
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны тухай" Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
