- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 244
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "2006 онд эхний ээлжинд хувьчлах, өөрчлөн байгуулах нийгмийн салбарын байгууллага, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 8, 9 дэх заалт нэмсүгэй:
8 | Монгол кино нэгтгэл | Улаанбаатар Баянзүрх дүүрэг | 100 | 100 | IY улирал | Баримтат кино студийг тусад нь бие даалган зохион байгуулж Монгол кино нэгтгэлийн удирдах үйл ажиллагааг уралдаант шалгаруулалтаар сонгосон удирдлагын багаар гүйцэтгүүлж, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах |
9 | Улсын цирк | Улаанбаатар Сүхбаатар дүүрэг | 100 | 100 | IY улирал | Удирдах үйл ажиллагааг уралдаант шалгаруулалтаар сонгосон удирдлагын багаар гүйцэтгүүлж, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын нэр, 1 дүгээр зүйл, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын нэрийн "эхний ээлжинд" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД |
Текст томруулах
A
A
A
