A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 245

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтын 34-т "Дамжин өнгөрөх тээврийн асуудлыг зохицуулах үндэсний хороо" гэснийг "Худалдаа, тээврийг хөнгөвчлөх Үндэсний хороо" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ