A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 256

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрч, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд "12. Санхүү, эдийн засгийн газар" гэсэн заалт нэмж, мөн тогтоолын 3 дугаар зүйлийн "102" гэснийг "107" гэж өөрчилсүгэй.

(Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Гадаад хэргийн сайд Н.ЭНХБОЛД