A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧ ДАВАМГАЙЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 259

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүч гаргах асуудлыг цэгцлэх зорилгоор одоо энэ ажлыг эрхэлж байгаа компанитай хамтран ажиллах хүч гадаадад зуучлан гаргах үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийг зохих журмын дагуу байгуулан дүрмийг баталж ажиллуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД