- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 280
Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үйлдвэрлэл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийн 1 кг тутамд 1000 /нэг мянган/ төгрөгөөр, ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 10000 /арван мянган/ төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2. Үйлдвэрлэл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөр болон ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих зөвшөөрлийн хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авч байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР
Текст томруулах
A
A
A
