- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 224
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангийн зарим эх үүсвэрийг чөлөөлөх зорилгоор "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаар тогтоолын "17,498.3 (арван долоон сая дөрвөн зуун ерэн найман мянга гурван зуун) төгрөгийг" гэснийг "15,899.5 (арван таван сая найман зуун ерэн есөн мянга таван зуун) төгрөгийг" гэж, "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "350,628.0 (гурван зуун тавин сая зургаан зуун хорин найман мянган) төгрөгийг" гэснийг "48,300.0 (дөчин найман сая гурван зуун мянган) төгрөгийг" гэж, "Улсын нөөцөд автомашин нөхөн бүрдүүлэх тухай" Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй" гэснийг "Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай" гэж, "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй" гэснийг "Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай" гэж, "Химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг саармагжуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 127 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "2,784,418.5 (хоёр тэрбум долоон зуун наян дөрвөн сая дөрвөн зуун арван найман мянга таван зуун) төгрөгийг" гэснийг "1,392,209.250 (нэг тэрбум гурван зуун ерэн хоёр сая хоёр зуун есөн мянга хоёр зуун тавин) төгрөгийг" гэж, "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1,034.9 (нэг тэрбум гучин дөрвөн сая есөн зуун мянган) сая төгрөгийг" гэснийг "460.5 (дөрвөн зуун жаран сая таван зуун мянган) сая төгрөгийг" гэж, "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 146 дугаар тогтоолын "171.8 (нэг зуун далан нэгэн сая найман зуун мянган) сая төгрөгийг" гэснийг "51.5 (тавин нэгэн сая таван зуун мянган) сая төгрөгийг" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Дээр дурдсан Засгийн газрын тогтоолуудад өөрчлөлт орсонтой холбогдуулан чөлөөлөгдөж байгаа эх үүсвэрийн зөрүүг Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусган шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
