A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-2-ны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Босго үнэ батлах тухай" Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор баталсан "худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ"-ийн хүснэгтийн 1, 3 болон 4 дүгээр заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

¹ Ангилал Босго үнийн төрөл Бараа Ажил Үйлчилгээ
Зөвлөх Бусад
1. Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 30 сая төгрөг 50 сая төгрөг - 30 сая төгрөг
3. Зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох төсөвт өртгийн дээд хязгаар - - 30 сая төгрөг -
4. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох төсөвт өртгийн доод хязгаар 1 тэрбум төгрөг 3 тэрбум төгрөг 500 сая төгрөг 1 тэрбум төгрөг

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД