- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай/
Дугаар 65
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд дор дурдсан "д", "е" заалтыг нэмсүгэй:
"д/Дорнод аймаг дахь Баянхошууны боомт;
е/Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомт;"
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Дорнод аймаг дахь Баянхошуу-Өвдөгийн боомт, Сүхбаатар аймаг дахь Бичигт-Зүүн хатавчийн боомтуудад химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД САНГИЙН САЙД БӨГӨӨД ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГүЙЦЭТГЭГЧ М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
