- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 66
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тэсрэх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлоход улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх хилийн боомтын жагсаалт"-ын 1 дэх хэсгийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт гэсний дараа "-Дорнод аймгийн Баянхошууны боомт, -Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт" гэж нэмсүгэй.
2. Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, тэднээс тавьсан хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох сайд, яам, агентлагийн удирдлагад үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД САНГИЙН САЙД БӨГӨӨД ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
