- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 68
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай" Засгийн газрын 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг дор дурдсан байдлаар өөрчлөн найруулсугай:
"2. "Шувуун саарал" төрийн өмчит үйлдвэрийн газрын мөн барилгын "Б" хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй."
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСЫН САЙД,ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
