- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 128
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 18 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүний "Засгийн газрын хэвлэл мэдээлийн албаны дарга, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга С.Мягмар" гэснийг "Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга С.Батбаатар" гэж, "Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга Д.Сандаг-Очир" гэснийг "Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга М.Ганболд" гэж "Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш Ч.Ерөөлт" гэснийг "Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
