- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 132
Архивын тухай хуулийн 11.1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төр, захиргааны байгууллага болон төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын архивын ажлын үндсэн заавар батлах тухай" Засгийн газрын 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР
Текст томруулах
A
A
A
