- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө/
Дугаар 1
"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2006 оны 87 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг 1 дүгээр сараас эхлэн эрчимтэй хэрэгжүүлэх зорилгоор ажлын нарийвчилсан төлөвлөгөө, график гарган мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан бүрэн ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах талаар санаачилгатай ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
4. Үндсэн чиглэлийн биелэлтийн явцын талаар 2007 оны 10 дугаар сард, хэрэгжилтийг 2008 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
