- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН СУУЦ ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН СУУЦ ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 221
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн албан хаагчдын орон сууц" дэд хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, жил бүрийн улсын төсөвт тусгах замаар санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт үүрэг болгосугай.
3. Төрийн албан хаагчдыг орон сууцны хөнгөлөлтөд хамруулах журмыг баталж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Текст томруулах
A
A
A
