- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨМӨР ЗАМЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 228
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Өвлийн бэлтгэл ажлыг хангах болон их ачаалалтай үеийн тээвэрлэлтийг гүйцэтгэж чадахгүй ноцтой байдалд хүрээд байгааг харгалзан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт илчит тэрэг худалдан авахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр эргэн төлөгдөх болзолтойгоор ойрын хугацаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт тус тус даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүхэд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ
Текст томруулах
A
A
A
