- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 237
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 28.4.3, 28.6, 28.8-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1 . Төрийн захиргааны албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалинд шингээн тооцсон цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албавы зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалинд шингээн тооцсон цалингийн сүлжээг 2 дугаар хавсралтын, төрийн тусгай албав тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралтын, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралтын, мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 5 дугаар хавсралтын, бага, дунд боловсрол олгох сургууль, цэцэрлэгийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 6 дугаар хавсралтын, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 7 дугаар хавсралтын, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 8 дугаар хавсралтын, төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 9 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталж 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /1 дүгээр зүйлийг 2007-351-р хүчингүй болсонд тооцсон/.
2. Төрийн үйлчилгээний салбар бүрээр цалингийн доод жишиг мөрдөх болсонтой холбогдуулан эрүүл мэнд, боловсролын салбарт цалингийн доод жишиг тогтоож байсан түр аргачлалуудыг хүчингүй болгохыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан цалингийн сүлжээ, доод жишигт нийцүүлэн байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыв цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо одоогийн нэмэгдүүлэн тооцсон цалин хөлснөөс өндөр цалин хөлс авч байсан албан хаагчийн дундаж цалин хөлсийг тухайн албан тушаалыг эрхэлж байгаа хугацаанд бууруулахгүй байх зарчим баримтлахыг ерөнхий менежер нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Албан тушаалын цалин тогтоох, зэрэглэлд хамруулах тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарыя 28-ны өдрийн 60 дугаар тогтоол, "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 200 7 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоол, "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
