A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-12-7-ны өдрийн 477-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 294

Боловсролын тухай хуулийн 40.6, 43.2.10, 43.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад тэтгэлэг олгох журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад 2007-2008 оны хичээлийн жилд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг 70000 (далан мянган) төгрөгөөр тогтоосугай. (Тэтгэлгийн хэмжээг 2013-9-30-ны 329-р тогтоолоор шинэчлэн тогтоосон)

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцдаа тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.ЭНХТҮВШИН