- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 309
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсэг-Дарга-Үйлдвэр, худалдааны сайд" мөн хавсралтын 4 дэх заалтыг "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол-Италийн Засгийн газар хоорондын холимог Комиссын Монголын хэсэг-Дарга-Хүнс, хөдөө аж ахуйн сайд" гэж тус тус өөрчилсүгэй.
(Энэ тогтоолыг 2008-10-03-ны 6 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Гадаад хэргийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
