- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 318
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлээр тогтоосон аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тус бүр нэгээр нэмэгдүүлж мөн тогтоолын 4 дүгээр зүйлд "-Хот байгуулалт, барилга захиалагчийн алба" гэж нэмсүгэй.
(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
