A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 330

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Мал өвөлжилтийн бэлтгэл хангах нэмэлт арга хэмжээний тухай" Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 261 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн "550.0 (таван зуун тавин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрч, 2007 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай" гэснийг "165.0 (нэг зуун жаран таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, 385.0 (гурван зуун наян таван) сая төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 2007 оны төсвөөс гаргахыг зөвшөөрсүгэй" гэж, "Визийн хуудас хэвлүүлэх зардлын тухай" Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 296 дугаар тогтоолын "Засгийн газрын нөөц сангаас" гэснийг "улсын төсвөөс" гэж тус тус өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН