A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 353

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын" гэсэн хэсэг, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ