- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛШ,ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТҮЛШ,ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 338
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1–ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2. Түлш, эрчим хүчний яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
-Эрчим хүчний бодлого, зохицуулалтын газар
(Эрчим хүчний бодлого, төлөвлөлтийн хэлтэс,
Эрчим хүчний үйлдвэрлэл, зохицуулалтын хэлтэстэй);
-Түлшний бодлого, зохицуулалтын газар;
-Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газар
(Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
-Төрийн захиргааны удирдлагын газар
(Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй).
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 2 дугаар зүйлийн "в" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Түлш, эрчим хүчний сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
